Булган аймгийн хүүхдүүд "Үсэг урлалд амилахуй" улсын уралдаанд амжилттай оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хүүхдүүд монгол бичгээ гар урлалын бүтээлд амилуулж, оюун ухаан, ур чадвараа сорьсон "Үсэг урлалд амилахуй" улсын уралдаанд амжилттай оролцлоо.
Хутаг-Өндөр сумын ЕБС-ын 9 дүгээр ангийн сурагч О.Ганжигүүрийн “Монголын нууц товчоо” зохиолын эхний бүлгээр бүтээсэн "Их эзэн Чингис хаан мину" уран бичлэг сайн бүтээлээр шалгарч, Баян-Агт сумын дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Д.Мөнхбаатарын "Алтан нар", "Мөнх хөх тэнгэр" зохиомжит уран бичлэг, Хялганат тосгоны ЕБСийн 12 ангийн сурагч Э.Чинхүслэнгийн "Монгол гэр" хоёр төрлийн бүтээл тусгай байрын шагнал хүртсэн байна.
- Багш нарыг мэргэжлийнхээ чиглэлээрээ аймаг, улсад амжилт гаргахад байнга дэмжлэгийг зорьж байгаа. "Дөрвөн эрдэнэ" дугуйлангийн сурагч Д.Мөнхбаатар, Ж.Бумбаяр, багш Д.Мөнх-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж, дугуйлангийн сурагчдыг цаашид хийх бүтээлүүд, уралдаан тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлсний үр дүн гарч байна гэж Баян-Агт сумын Засаг дарга Ж.Ганболд ярилаа. Улсын уралдаанд 130 гаруй бүтээл оролцсноос Булган аймгийн хүүхдүүдийн гурван бүтээл шилдэгт шалгарсан байна.

М.Батжаргал