“Илгээлтийн эзэн эмэгтэйчүүд” ажил зохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан "Илгээлтийн эзэн эмэгтэйчүүд" ажлыг зохион байгуулж, малчдад тусалжээ.
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид хүн бүл муутай, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй малчдад хашаа хороо цэвэрлэх, өтөг бууцыг гаргаж зайлуулах, нүүдэл хийх, гэрийн ажилд нь туслах зэрэг ажил хийж байна.
-Хөдөөгийн баг бүрээс өрх сонгон туслах ажил хийж байгаа. Ж.Жадамба, Д.Баасансүрэн нарын өрхийн хаврын ажилд тусалсан. Удахггүй М.Болд, Л.Баярсайхан нарын гэр бүллд туслаж ямаа самнах ажил хийнэ гэж сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Цэнгэлмаа ярьж байна.
Мөн “Сэтгэлийн дэм” аян өрнүүлж, малчин 40 өрхөд эмийн сан бэлтгэж өгсний дээр сумандаа “Эхо клуб” байгуулж, эрүүл орчин, ногоон байгууламжийг бүрдүүлэх зорилгоор байгаль хамгаалах санд төсөл хүргүүлээд байгаа аж.

М.Батжаргал