Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нутаг дэвсгэр дэх олон улсын, улсын болон орон нутгийн зам, замын байгууламжаар зорчих хүнд даацын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх сарын 15 хүртэл хугацаагаар хориглоод байна.
-Урин дулаан цаг ирж, газар гэсч, хөрс зөөлөрч байгаа үед засмал зам болон гүүрээр хүнд даацын автомашин зорчвол зам эвдрэх нөхцөл болдог. Тийм учраас түр хугацаагаар зөвхөн хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Одоогоор 80-аас дээш тонн хүндтэй тээврийн хэрэгсэл зорчиж байгаа мэдээлэл зарим байгууллагаас ирж байгаа. Зохих хууль журмын дагуу замын хөдөлгөөнийг зохицуулах болно гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.Нарангэрэл ярив.
Хүнд даацын автомашины хөдөлгөөнийг хориглосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа том оврын, хүнд даацын автотээврийн хэрэгслийн жинг хэмжиж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах юм байна. Нийслэлээс Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аймаг чиглэсэн гурван гол зам тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг учир хүнд даацын автомашинаар ачаа тээвэрлэдэг байгууллага, иргэд анхаарах хэрэгтэй байна гэж Авто тээврийн төвөөс мэдэгдлээ.

М.Батжаргал