Эрдэнэ хамбын хийдэд зөвшөөрөл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ Рашаант сумын нутаг Хөгнө хан уулын өвөрт байдаг Эрдэнэ хамбын хийдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна.
Эрдэнэ хамбын хийдийн эртний уламжлал нь төвдийн улааны шашны урсгалтай, улаан Сахиус Жамсран бурханыг Монголд анх түгээн дэлгэрүүлж тахилга зан үйлийг гаргаснаараа онцлогтой хэмээн хийдийг үүсгэн байгуулагчид тодорхойлсон байна.
Тус хийд эдүүгээс 380 шахам жилийн өмнө байгуулагдсан түүхтэй бөгөөд Халх, Ойрадын дайны хөлд ихээхэн үрэгдсэн гэдэг. 1937 оны үед 30 гаруй гавж цолтой лам нар нь баривчлагдан явсны дараа сүмийн уран барилга, үнэт ном судар, гол шүтээн улаан сахиусны цамын баг тэргүүтэн устаж үгүй болжээ.
1992 оноос Эрдэнэ хамбын хийдийн сахиусны сүмийг сэргээн, бясалгалын хоёр асар, хоёр суваргыг бариулж, хурал номын үйл ажиллагааг улирлын чанартай явуулж эхэлсэн байна.
Хийдийн туурь Хөгнө-Тарнын байгалийн цогцолбор газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хийдийн ам гэдэг газар байдаг учраас гадаад дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг түүхийн дурсгалт газрын нэг юм.

М.Батжаргал