“Баатар ван” амралтын орчимд гарсан түймрийг унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-02 20:46:37
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн тав хоногт гурван галын түймрийн дуудлага ирж, аймгийн Онцгой байдлын албан хаагчид унтраасан байна.
Хутаг-Өндөр сумын 1-р багийн нутаг байдаг “Баатар ван” амралтын газрын трансформаторын утас хүчтэй салхинд хавирсны улмаас гал гарч, 10 га газар түймэрт шатсан байна. Онцгой байдлын газрын 7 албан хаагч, орон нутгийн 107 иргэн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан гэж аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Мөн Булган сум, Хангал сумын Хялганат тосгонд үнс нурамны оч, шонгийн мод цахилгааны утсан дээр унасан зэргээс гал гарсан байна.
М.Батжаргал
相关新闻