Ховор ан амьтанд өвс тэжээл, хужир тавьж өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт нэн ховор амьтад тархсан нутагт өвс, давс, хужир бэлтгэх, байршуулах, тавьж өгөх биотехникийн арга хэмжээнд 6,0 сая төгрөг зарцуулахаар боллоо.
Байгаль хамгаалах сангийн байгалийн баялаг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийх энэ ажлыг Хөгнө-Тарны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат хамгаалалтын захиргаа гүйцэтгэх юм.
- Өнгөрсөн жил ган болж, өвөл их хэмжээний цас унаж ан амьтад ядарч онд орсон. Хаврын тарчиг цагт нэн ховор ан амьтад их турж эцэж байгаа учраас биотехникийн арга хэмжээ авч байна. Ихэвчлэн хариун буга, аргаль зэрэг амьтдад өвс, тэжээл, хужир тавьж өгнө гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
Тус аймгийн нутаг дэвсгэрт хандгай, халиун буга, гөрөөс, аргал, янгир, зэрлэг гахай зэрэг ан амьтан байдаг юм.

М.Батжаргал