Малтай хотын иргэд хөдөөлөхөөр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв гэр хороолол дотор мал малладаг иргэд хотоос малаа гаргах саналыг дэмжсэн гэж Булган сумын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан М.Жавзмаа мэдээллээ.
Булган суманд 150 орчим малтай өрх байгаагийн 60 хувь нь буюу 90 орчим өрх хот дотор мал малладаг. Эдгээр иргэдтэй уулзаж санал бодлыг сонсоход нэгээс бусад нь малаа хотоос гаргахыг зөвшөөрсөн байна.
Мал, амьтны шүлхий өвчний голомт аймгийн төвд гарч, хорио цээр дэглэм тогтоож, төрийн болон бизнесийн байгууллагын үйл ажиллагааг хаасан учир цаашид төвлөрсөн суурин, хотын хүн ам эрүүл ахуй, орчин нөхцлийг сайжруулах, элдэв төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор малыг хотын бүсээс гаргах шийдвэрийг аймгийн ИТХ гаргасан юм.

М.Батжаргал