Бугын эвэр түүхийг хоригложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-26 18:30:10
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай суманд бугын эвэр түүхийг хориглолоо.
Тус сумын Засаг дарга сумын хэмжээнд цас их орж, хаваржилт зутруу байгаагаас ан амьтад ядарч, сульдаж байгааг харгалзан энэ оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл ой хээрийн бүсэд бугын эвэр түүхийг хориглосон шийдвэр гаргасан байна.
Мөн хаврын хуурайшилтын үе эхэлж байгаа учраас ард иргэдийг хайхрамжгүй салан задгай байдал, санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой хээрийн түймэр гарах магадлалтай учир ойд үйл ажиллагаа эрхлэхийг түр хугацаагаар хязгаарлажээ.
М.Батжаргал

相关新闻