“Булганхангай” нутгийн зөвлөлийнхөн хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-25 16:53:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орхон аймаг дахь “Булганхангай” нутгийн зөвлөл мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг арга хэмжээнд зориулсан хандиваа аймгийн Онцгой комисст гардуулан өгчээ.
-Нутгийн зөвлөл төрөлх нутгийнхныхаа цаг үеийн ажилд туслах зорилгоор Орхон аймагт Улаанбаатар хот болон Орхон аймгийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт зохион байгуулж, 5,0 сая төгрөгийн хандив цуглуулснаа гардууллаа. Цаашид аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээн байгуулалтад зориулан тодорхой арга хэмжээ санаачлан зохион байгуулах болно гэж Орхон аймаг дахь “Булган хангай” нутгийн зөвлөлийн гишүүн Т.Батзориг ярилаа.
М.Батжаргал

相关新闻