“Булган нутаг-бидний бахархал” уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-23 14:57:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтаж, аймгийн дүр төрхийг төлөөлж чадах, хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн, бахархлыг төрүүлэх бүтээлийг шалгаруулахаар “Булган нутаг-бидний бахархал” шилдэг уран зураг, уран баримлын уралдаан зарлалаа.
Мэргэжлийн уран бүтээлчид болон сонирхогчид оролцож болох уралдаанд аймгийн түүх, хөгжил, иргэдийн аж байдал, байгаль газар зүйн онцлогийг харуулсан олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх шаардлага хангасан бүтээлийг хүлээн авах юм байна.
Уралдааны бүтээлийг энэ оны тавдугаар сарын 22-ыг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээн авах бөгөөд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг зохион байгуулах комисс, мэргэжлийн уран бүтээлчдийн баг шалгаруулах юм.
М.Батжаргал

相关新闻