Хорио цээрийн бүсэд байгаа төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлэхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Онцгой комиссын шийдвэрээр тус сумын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын хичээлийг ирэх даваа гарагаас эхлэн хичээллүүлэхээр болсон байна. Тус сумын гурван сургуулийг энэ хавар 330 гаруй сурагч төгсөх юм.
Мөн үйл ажиллагааг нь түр зогсоосон цайны газар, кафе, рестораныг тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллуулах аж.
- Булган сумын төв дотор, такси, нийтийн тээврийн үйлчилгээг төв зам дагуу явуулахаар болсон. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио тогтоосон голомт дотор эдгээр үйлчилгээ явуулахыг зөвшөөрч байгаа гэж сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Туяа хэллээ.
Булган сумын мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн голомтод авч байгаа шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хуралдаанаар зөвшөөрсөн байна.

М.Батжаргал