Булган сумаас малаа нүүлгэх хэрэгтэй гэж үзлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Булган сумын төвд байгаа малыг хотоос гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин аймгийн төвд гарч хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэг, зарим бизнесийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Аймгийн ИТХ цаашид мал, амьтны элдэв өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл ахуйн орчин нөхцлийг сайжруулах үүднээс малыг аймгийн төвөөс гаргах арга хэмжээг зохион байгуулахыг Булган сумын ИТХ, Засаг даргад даалгасан байна.
- Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүд хичээл завсардсанаас болж маш их хохирч байна. Манай сургуулийг төгсөх 180 хүүхдийн тал нь хөдөө сумынхан. Хорио цээрийн дэглэм тогтсон учраас ирж чадахгүй байна. Мэргэжлийн хичээлийн олимпиадууд эхэлж байна. Эдгээр олимпиад, уралдаануудад амжилттай оролцсон хүүхдүүд их, дээд сургуульд сурах эрх авах бололцоотой байдаг. Авьяас билигтэй хүүхдүүд хохирох гээд байна. Булган сумын төв малын хашаа, бэлчээр болсон учраас малын өвчин гарахад иргэд нь хохирох байдалд хүрлээ хэмээн Булган сумын нэгдүгээр сургуулийн захирал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Зоосүрэн хэллээ.

М.Батжаргал