Жүдочид “Екатеринбургийн Их дуулга” тэмцээнээс 1 алт, 3 хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-19 13:43:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо болсон жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс манай багийн гурав дахь хүрэл медалийг ОУХМ Г.Алтанбагана хүртлээ.

Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Францын Ибрахим Кейтаг 58 секундэд цэвэр ялж шилдэг наймд шалгарсан юм. Гэвч хэсгийн аваргын төлөө Беларусийн бөхөд ялагдаж, торгуулийн тойрогт Узбекистаны Дилшод Чориевийг гурван торгуулиар ялсан.

Улмаар хүрэл медалийн төлөө Чехийн Давид Кламмертийг хоёр вазари үнэлгээ авснаар цэвэр ялж, Гранд слам ангилалаас хоёр дахь хүрэл медалиа авч чадлаа. Тэрбээр өмнө нь Гран при ангиллаас алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байсан бөгөөд энэ удаа чансаагаа 500 оноогоор ахиулахаар болов.

Ийнхүү “Екатеринбургийн Их дуулга-2018” тэмцээнийг манай жүдочид 1 алт, 3 хүрэл медальтай өндөрлүүллээ.

Д.Өлзий
相关新闻