Мал төллөж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хавар 1.4 сая хээлтэгч мал төллөх юм. Одоогоор аймгийн хэмжээгээр 6800 гаруй мал төллөж, төл бойжилт 98,9 хувьтай байна.
- Манай аймагт мал төллөлт жигдэрч эхэлж байна. Булган, Бугатаас бусад суманд төлийн хорогдол гаргаагүй энэ оны шинэ сүргээ бүрэн бойжуулж байгаа мэдээ байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт ярив.
Баяннуур, Дашинчилэн, Орхон суманд мал төлөлт бусад сумаас илүү байна.
М.Батжаргал