Гамшгийн тоо, хор хөнөөл жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Уур амьсгалын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөл зэрэг олон хүчин зүйлийн улмаас Булган аймагт тохилдох аюулт үзэгдэл, ослын давтамж, учруулах хор хөнөөл жилээс жилд өсч, нийгэм, эдийн засаг болон хүн амд учруулах хохирол улам бүр нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж хэллээ.
Тус аймагт зуд, ган, гал түймэр, мал, амьтны гоц халдварт өвчин, хүчтэй цасан болон шороон шуурга, аадар бороо, мөндөр, аянга, үеэр, усны осол байнгын давтамжтай тохиолдож байгааг үндэслэн ийнхүү дүгнэсэн байна. 2016 онд 68 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол гарч, 7 хүний амь нас эрсдэж, 2,4 тэрбум төгрөгийн хохирол учирч “Гамшгаас хамгаалах сан”-гаас 24,0 сая төгрөг зарцуулжээ. Харин 2017 онд 121 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл тохиож, 15 хүн нас барж, 6,9 тэрбум төгрөгийн хохирол учруулж, 169,6 сая төгрөгийн зардал гарсан аж. Тэгвэл энэ он гарсаар 29 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол гарч, хоёр хүн амиа алдаж, 20,8 сая төгрөгийн хохирол гарчээ. Одоогоор зардлын хэмжээ бүрэн гараагүй байгаа бөгөөд 266,3 сая төгрөгийн зардал гарсан урьдчилсан тооцоо байна.
Өнгөрсөн онд өмнөд бүсийн суманд бог малын цэцэг өвчин, хангайн нутгаар ой, хээрийн түймэр гарч, төвийн нутгаар хүчтэй аадар бороо, мөндрийн аюулт үзэгдэл тохиолдсон юм.

М.Батжаргал