Булган аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг зургаа дахин өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оны эхний хоёр сард 52 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7 хэргээр буюу 11,9 хувиар буурлаа.
Бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тодорхойгүй 44 хэрэг бүртгэгдэн, 10 хэрэг илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 22,7 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 53,3 хувиар бага байгаа талаар аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбат мэдээллээ.
Хулгайлах, мал хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурч, хүнийг амь нас хохироох хэрэг гараагүй байна. Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг долоо бүртгэгдэж, өнгөрсөн оныхоос зургаа дахин нэмэгджээ. Залилах, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нэг дахин өссөн аж. Гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 98,7 сая төгрөгийн хохирол учирч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 7,7 хувийг барагдуулж ажиллажээ.

М.Батжаргал