Хүүхдийн эрхийн хуулзүйн хороо яллагдагч хүүхдийн эцэг эхчүүдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-15 09:32:31
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны энэ оны анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө.

Тус хуралдаанд Ховд аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Ховд аймгийн шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, аймгийн орлогч прокурор н.Цогтбадрах, Монголын хуульчдын холбооны гишүүн улсын өмгөөлөгч М.Мандалбаяр, аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч Ж.Оронбасар, ХЭҮКомиссын ахлах шинжээч Г.Солонго, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мямарсүрэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч О.Мандалсүрэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Мөн аймгийн  Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн ГБХЗХГазар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож 2018 онд Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж санал бодлоо солилцлоо. Хуралдаанаар Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилсон аймгийн Засаг даргын захирамжинд нэмэлт өөрчлөлт оруулж Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч, ГБХЗХГ-ын сэтгэлзүйч, аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, ШШГ,  0457 ангийн дарга нарыг Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны гишүүнээр нэмж оруулахаар шийдвэрлэв. Мөн хулгайн гэмт хэрэгт холбогдож хорих ял шийтгэгдсэн насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийж хуулийн шатанд хорооны гишүүд ямар чиг үүрэгтэй ажиллах талаар нэгдсэн ойлголтонд хүрэв. Энэ удаагийн Хүүхдийн эрхийн хорооны ээлжит хурлын онцлох үйл явц нь яллагдагч хүүхдүүдийн эцэг эхчүүд тус хуралд оролцсон явдал байсан бөгөөд шилжилтийн насны өсвөр үеийнхэн сониуч, гэнэн томоогүй, хуулийн мэдлэг дутмаг, бусдын нөлөөнд автдаг зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас гэм буруутай үйлдэл хийсний улмаас хорих ялаар шийтгүүлэхэд хүрсэн гэдгийг ойлгууллаа.
Гэвч энэ нь шийтгэлийн зөв арга биш гэдгийг яллагдагч хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид анхааруулж, гишүүдэд санал бодлоо хэлж хуулийн хүрээнд туслахыг хүслээ
                                                                                                                                                  А.Бямбасүрэн
相关新闻