Хөгжимт драмын театрынхан гал унтраах сургуулилтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 27 дугаар анги Хөгжимт драмын театртай хамтран гал унтраах тактикийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалт нь гал түймэр унтраах арга зүйг эзэмшүүлэх, хүн хүчийг хэрэгсэлийг тооцох, тухайн байгууллагын зам гарц, обьект онцлогтой танилцан албан хаагчдын бие бялдар сэтгэл зүйн байдлыг дээшлүүлэх гал түймэр гарсан үед байгууллагууд хэрхэн хамтарч ажиллан гамшиг ослоос аврах талаарх мэдээлэл зөвлөгөөг өгч сургуулилтыг хамтран хийв.
Энэ үеэр хөгжимт драмын театрт гал гарсан цагийн байдлыг зарлаж доторх үзэгчдийг бүрэн гаргаж угаартсан 3 хүнд эрэн хайх аврах ажиллагааг үзүүлжээ.
Б.Гантуяа