“Бүтээлч” уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, гудамж, хороолол, өрхийн дунд “Бүтээлч” уралдаан зарласан байна.
Сумын төвийн тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн болзлыг оны төгсгөлд дүгнэх юм. Байгууллага, аж ахуйн нэгжийг хаяг, орчны цэцэрлэгжүүлэлт, автомашины зогсоол, хогийн сав, бие засах газар зэрэг нийтийн үйлчилгээний соёлтой холбоотой асуудлыг бүтээлч, шинэ санаачлага гарган шийдвэрлэсэн байдлаар үнэлэн шалгаруулна. Харин гэр хороолол, айл өрхийг шалгаруулахдаа орчны эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу шийдсэн, хашаагаа тохижуулсан, нийтийн цэвэрлэгээнд оролцсон идэвхийг харгалзан дүгнэх юм байна.
“Бүтээлч” санаачлага гарган сумынхаа төвийн өнгө үзэмжийг сайжруулахад чиглэсэн болзолт уралдаан нэг сая гаруй төгрөгийн шагналын сантай аж.

М.Батжаргал