Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэнгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн нутаг дэвсгэрт сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжээгүй сумын ИТХ-ын шийдвэрийг дэмжжээ.
Ашигт малтмал, газрын тосны газраас тус аймгийн нутагт 148,166,93 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой гэж үзсэн байна. Харин сумын ИТХ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг тухайн нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл байдаг, газар тариалангийн талбай, өвөлжөө, хаваржааны газартай давхацсан, ИТХ-ын Тэргүүлэгчид олонхийн саналаар дэмжээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзжээ.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талбайн талаар аймгийн Засаг дарга сум, аймгийн ИТХ-ын саналыг авч 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газарт хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай юм. Тус аймгийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн саналыг хуульд заасан хугацаанд нь хүргүүлсэн байна.

М.Батжаргал