Булган аймаг энэ оныг “Хариуцлагын жил” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-09 16:08:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ оныг “Хариуцлагын жил” болгон зарласан  шийдвэр гаргаад байна.
- Хариуцлага сахилгыг сайжруулах ажлыг эхнээс нь үр дүнтэй зохион байгуулж, төрийн албан хаагчдад тухай бүр хариуцлага тооцож ажиллахаа аймгийн Засаг дарга З.Батзориг удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр мэдэгдсэн юм. Тиймээс зарим удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцож эхэлсэн байна.
Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бүрэн эрхээ хангалтгүй хэрэгжүүлсэн, хорио цээрийн голомтын дэг журам зөрчсөн, малын гоц халдварт шүлхий өвчинтэй холбоотой хууль тогтоомж, аймгийн Засаг даргын Захирамж, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Рашаант, Гурванбулаг, Булган сумын Засаг дарга нарт сануулах болон сарын цалинг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
М.Батжаргал

相关新闻