Хууль бусаар алт олборлогчид нэгнийхээ аминд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган суманд өчигдөр хууль бусаар алт олборлож байсан иргэд дээр өөр аймгаас хүмүүс ирж нүх булалдаж хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн гэх асуудлыг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Харин Булган сумын иргэд хооорондоо зодолдоогүй, тэдний амь насанд халдаагүй гэж албаны хүн утсаар мэдээллээ.
Харин Булган сумын иргэд хооорондоо зодолдоогүй, тэдний амь насанд халдаагүй гэж албаны хүн утсаар мэдээллээ.
А.Бямбасүрэн