ИТХ-ын ажлын албаныхан шүлхийтэй тэмцэхэд зориулж хандив өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ажлын албаныхан аймгийн гамшгаас хамгаалах санд хагас өдрийн цалингаа хандивлалаа.
Тус аймгийн Булган, Бугат, Сайхан зэрэг зургаан суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтож, төрийн албан хаагчид шүлхийн голомт болон хамгаалалт, хорио цээрийн бүст ажиллах, тандалт судалгаа явуулах, малд урьдчилан сэргийлэх вакцин хийх зэрэг үйл ажиллагаанд нэлээд хэмжээний төсвийн зарлага гарч байгаа юм. Тиймээс төрийн албан хаагчид санаачлага гарган малын гоц халдварт өвчний дэгдэлтийг яаралтай зогсоох, эргүүл постод ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд зориулан сайн санааны дэмжлэг үзүүлж байгаагаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Батчулуун илэрхийлэн аймгийн Онцгой зомиссын даргад хандиваа гардуулж, бусад төрийн байгууллагуудыг уриаллаа.
Рашаант суманд хоёр сар шахам хугацааны өмнө малын гоц халдварт шүлхий өвчний сэжиг илэрч зохих арга хэмжээ авч эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 230,0 сая төгрөгийн зардал гараад байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

М.Батжаргал