“Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Нэн ховордсон амьтан болох бөхөнгийн ач холбогдол, үнэ цэнийг ойлгуулахын тулд Дэлхийн байгаль хамгаалах сан “Бөгтөр бөхөн буян дагуулна” нэртэйгээр малчдад туслах аян эхлүүллээ.
Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн тус аянаар цаг хүндэрсэн нутгийн малчдад эм, амин дэм тараах юм.
Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн тус аянаар цаг хүндэрсэн нутгийн малчдад эм, амин дэм тараах юм.
Өөрөөр хэлбэл Ховд, Говь-Алтай аймгийн бөхөн бүхий 9 сумын 900 өрх айлд бөгтөр бөхөнгийн буяныг хүргэхээр төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбарын захирал Байгалмаа аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхтэй уулзаж хийх ажлынхаа талаар танилцууллаа.
“Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аяны хүрээнд ажлын гурван хэсэг Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь Алтай аймгийн Хөх морьт, Баян Уул, Төгрөг сумдад ажиллана.
“Бөгтөр бөхөн буян дагуулна” малчдад туслах аяны хүрээнд ажлын гурван хэсэг Ховд аймгийн Манхан, Зэрэг, Чандмань, Дарви сум, Говь Алтай аймгийн Хөх морьт, Баян Уул, Төгрөг сумдад ажиллана.
А.Бямбасүрэн