Булган аймгийн төвд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-01 19:24:06
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Аймгийн төвд сумын Засаг даргын Захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаагаар түр зогсоогоод байна.
Мөн ил задгай худалдаа, малын гаралтай арьс, шир, ноос ноолуур худалдаан борлуулах, кафе, баарны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.
- Булган сумын 12,0 мянга гаруй иргэдийн хүнсний хангамжийн асуудлыг шийдэх үүднээс долоо хоногийн хоёр өдөр гаднаас хүнсний бүтээгдэхүүнийг оруулах арга хэмжээ авч байгаа. Мөн эмнэлгийн чухал шаарлагатай эм, бүтээдэхүүн, шатах тослох материалыг тухай бүр зохих зааьрын дагуу ариутгал хийж хорио цээр тогтоосон бүст оруулах болно гэж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий ярилаа.
М.Батжаргал

相关新闻