Өнөөдрөөс 22 фитнесс клубт 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-28 17:05:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Бодибилдинг, фитнессийн 22 клубт даваа-баасан гарагийн 10-17 цагийн хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, фитнессийн холбоо” ТББ хамтран өсвөр үе, залуучууд, эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх боломжийг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Бодибилдинг, фитнессийн эдгээр клубт нэгээс таван одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулах бөгөөд 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагуудад нэг од, 50 хувьд таван од өгөх зэргээр олон нийтэд сурталчлан таниулах юм. 

Д.Өлзий

相关新闻