ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын манлайлах ур чадварыг ахиулах сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна.
Энэ удаад “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд аймгийн ИТХ-ын 9 эмэгтэй төлөөлөгч, сумдын ИТХ-д нийт 67 эмэгтэй төлөөлөгч болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа 80 гаруй эмэгтэй оролцож байна.
Эмэгтэй манлайлагч нарт зориулсан сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн, Үндэсний сургагч багш Н.Баярсайхан нар оролцлоо.
ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарт зориулсан сургалтаар “Эрх мэдлийн алхалт”, Нийгмийн сайн сайхны төлөө хамтын манлайлал, Манлайллын ур чадвар, “Эрх мэдлийн хувиарлалт, Эмэгтэй төлөөлөгчдийн боломж ба сорилт зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч бүлгээр ажиллаж, хэлэлцүүлэг, дасгалыг дадлагын аргаар явууллаа.
Энэхүү сургалтаар ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нутгийн удирдлагын үйл ажиллагаанд манлайлагч байхын зэрэгцээ, эрх мэдэл, улс төр, сонсгол бэлтгэх хүрээнд оролцох, нөлөөлөхөд “Асуудлын мод, шийдлийн зураглал”, "Манлайллын загварууд”, ”Эрх мэдлийн загвар ба хувиарлалт”, ”Эмэгтэй төлөөлөгчдийн боломж ба сорилт” зэрэг дасгал, хэлэлцүүлэг хэлбэрээр сургаж,өөрсдийгөө илэрхийлэх чадавхийг хөгжүүлсэн өвөрмөц сонирхолтой сургалт боллоо.

А.Бямбасүрэн