Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон мянган мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны эхний нэгдүгээр сарын байдлаар Сүхбаатар аймгийн хэмжээнд долоон мянган мал хорогджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,5 мянган толгойгоор буюу 2,8 дахин өссөн байгаа юм. Ингэж өссөн гол шалтгаан нь байгаль, цаг уурын нөхцөл, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой аж. Нэгдүгээр сард аймгийн хэмжээнд өвчнөөр нэг ч мал хорогдоогүй хэмээн аймгийн Статитсикийн хэлтсээс мэдээллээ.
Малын хорогдолыг газар нутгийн байрлалаар авч үзвэл нутгийн баруун болон баруун хойд хэсгийн сумдын нутгаар хамгийн их мал хорогдсон байгаа юм. Хамгийн их мал хорогдоод байгаа Мөнххаан суманд өнгөрсөн оны нэгдүгээр сарын байдлаар 800 орчим мал хорогдож байсан бол, энэ тоо 2018 оны нэгдүгээр сард 2500 болж нэмэгджээ. Мөн Түвшинширээ, Уулбаян, Дарьганга, Баруун-Урт сумдад малын хорогдол их байгаа гэв.
Харин Онгон сум малын хорогдолгүй байгаа Түмэнцогт, Сүхбаатар сумдад хамгийн цөөн буюу 60-130 тооны толгой мал хорогдсон байна.
Хэдийгээр цаг наашилж, хаврын урь орж байгаа ч малын хорогдол дахин нэмэгдэх магадлалтай. Учир нь хоёрдугаар сар гарсаар тус аймгийн гурван суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад байгаа юм.

Т.Одончимэг