“Жанжны мэргэн буудагч” буудлагын тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Жанжны мэргэн буудагч” буудлагын тэмцээнд ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Өсвөр үе, насан хүрэгчдийн гэсэн хоёр ангиллаар явагдсан тэмцээнд 35 багийн 120 гаруй тамирчин оролцож цэц мэргэнээ сорилоо. Тус тэмцээн нь буудлагын спортын тамирчид болоод сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болтлоо өргөжжээ.
Тэмцээний аймгийн ЗДТГ, Дарьгангын мэргэн буудагч клуб, Батлан хамгаалахын туслах нийгэмлэг зэрэг байгууллагууд, ивээн тэтгэгч байгууллагуудын хамтаар зохион байгуулсан юм.
“Сүхбаатар аймагт буудлагын спортыг хөгжүүлэх зорилгоор нэгдсэн клуб байгуулагдад 10-аад жил болж байна. Үүнээс хойш аймгийн аварга шалгаруулах болон жанжны мэргэн буудагч тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. Ингэснээр аймагт маань буудлагын спорт эрчимтэй хөгжиж, энэ спортоор хичээллэх хүүхэд залуучууд болоод сонирхогчдын тоо өсөж байна. Жанжны мэргэн буудагч тэмцээн бол манай тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болсон. Тус тэмцээн нь ААШ тэмцээний өмнө болдог нь тамирчдын хувьд сорилт тэмцээн болдог” хэмээн Дарьгангын мэргэн буудагч клубын тэргүүн Ш.Мандахнар хэллээ.
Дарьгангын мэргэн буудагч клубээс өнгөрсөн онд ОУХМ нэг, спортын дэд мастер хоёр, спортын зэрэгтэй тамирчин гурав шинээр төрөн гарч, өсвөр үеийн тамирчид УАШ тэмцээнээс багаараа мөнгөн медаль хүртсэн байна.
“Буудлагын спортоор хичээллээд дөрвөн жил болж байна. Энэ спорт хүнийг маш тэвчээртэй, бас мэдрэмжтэй болгодог. Хичээлийнхээ хажуугаар бэлтгэл сургуулилтаа хийж тэмцээн уралдаандаа оролцдог. Өнгөрсөн жилийн УАШТ-д амжилттай оролцож, спортын дэд мастер цолны болзлоо хангасан. Гэр бүлийнхэн болоод багш нар бусад тамирчид маань намайг маш их дэмждэг нь миний амжилт гаргах үндэс болдог.” хэмээн буудлагын тамирчин Б.Ариунцэцэг хэлсэн юм.
Харин тэмцээний оролцогч, сонирхогч Э.болдсайхан “Миний хувьд тус тэмцээнд анх удаа орж байна. Би аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг. Манай байгуллагаас нийт есөн хүн орж тус тэмцээнд оролцлоо. Бүгд маш амжилттай буудсан. Нас харгалзахгүй, дээрээс нь биеийн хүч шаардахгүй учир их боломжийн санагдлаа, цаашид чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэнэ гэж бодож байгаа.” гэсэн юм.
Жанжны мэргэн буудагч тэмцээн нь 2017 оноос аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдах болсон билээ.

Т.Одончимэг