Ц.Шурхүү: Нүхэн байранд оруулсан мал дарагдаж, хорогддоггүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн аймгийн аварга малчин Ц.Шүрхүүгийн хэрхэн өвөлжиж байгатай аймгийн удирдлагууд газар дээр нь танилцсан байна. Аймгийн аварга малчин Ц.Шүрхүү 30 гаруй жил мал маллаж байгаа аж.
Тэрээр” энэ жил өвсний ургац муу байсантай холбоотой өвөлжилт хүнд, цаашлаад хаваржилт нэлээд яггүй болох төлөвтэй байна. Тиймээс малчдад хамгийн хэрэгтэй зүйл бол өвс, тэжээл“ гэдгийг хэлэв. Ц.Шүрхүүгийнх одоогийн байдлаар 70 орчим ишиг, хурга нүхэн байранд оруулан тэжээж байна. Тэрээр нүхэн байранд оруулсан мал дарагдаж үхдэггүй, хэвтэр бууцандаа шээдэггүй, дулаан байдаг учраас малын хорогдол бага байдаг гэв.
Тус сумын Хонгио багийн аймгийн аварга малчин Х.Сэрдамбатай уулзаж, мал маллах арга туршлагаас сонслоо. Тэрээр 25 жил мал маллаж байгаа бөгөөд малчдын хувьд өвс тэжээл дутагдалтай, бэлэн мөнгөгүй байгаа нь түгээмэл байгаагийн зэрэгцээ энэ зун ургамлын гарц тааруу учраас малчид өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж чадаагүй, бэлтгэсэн гар тэжээлийн бэлдэц өвөл, хаврын урт өдрүүдэд хүрэлцэхгүй төлөв байдал ажиглагдаж байна гэж ярилаа. Аймгийн аварга малчин Х.Сэрдамба гуайн хувьд модны навч, агь, чихрийн өвс, цахилдаг зэргийг ашиглаж төл малдаа гар тэжээл бэлтгэж өгдөг аж. Тэднийн өвсний ургалт сайн гарсан үед нэг тонн орчим гар тэжээл бэлтгэн авдаг байлаа. Энэ жилийн хувьд ургамлын гарцаас шалтгаалж улиас модны навч 60 уут, агь, цахилдаг, чихрийн өвс 6-10 орчим уутийг бэлтгэн авсан нь хавар төл малд өгөхөд хүрэлцэнэ хэмээн ам сайтай байв.
Ойрын өдрүүдийн цочрол хүйтрэлийн улмаас ихэнхдээ мал нь зутарч, өвс,тэжээл хүсэж байгаа малчидтай таарч байсан бол шидрүүхэн өвлийг өөрийн бэлтгэл,арга туршлагаараа даван туулах сэтгэлзүйн бэлтгэлтэй дээрх малчид өвөлд ажралгүй сайхан өнтэй өвөлжиж байна..

А.Бямбасүрэн