Томуу, томуу төст өвчний тохиолдол 4 хувийг эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-02-01 17:26:28
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 783 дуудлага ирснээс 30.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 29-ны байдлаар, 2084 орон дээр 1881 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 90 буюу 53.3 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтнүүд эзэлж байгаа аж.  
相关新闻