Наадмын өдрүүдэд хүүхдээ төөрөхөөс сэргийлж, хамгаалах бугуйвч зүүлгэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-12 10:04:16

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баяр наадмын өдрүүдэд хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон хутагт ажиллаж байна.

 

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнд 26 албан хаагч, Хүй долоо хутагт 30 албан хаагч хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.


Иймээс хүүхдээ төөрөхөөс сэргийлж, дээрх байршилд байх явуулын байранд очиж, хүүхдүүддээ хамгаалах бугуйвч зүүлгэхийг ХГБХХЕГ-аас уриаллаа.


 


相关新闻