Ховд аймгийн хэмжээнд 198 малчин "Улсын аварга" цол хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-01 15:27:11
Ховд/МОНЦАМЭ/  Ховд аймгаас энэ жил  Улсын аварга малчин долоо, Улсын аварга тариаланч дөрөв, Улсын хошой аварга малчин нэг төрөн гарчээ. 
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээлснээр Ховд аймгийн хэмжээнд нийт 198 Улсын сайн малчин бүртгэлтэй байдаг.
Үүнээс тус аймгийн Чандмань, Мөнххайрхан сумаас тус тус нэг эмэгтэй Улсын аварга малчин төрж гарсан байдаг. Харин газар тариалангийн салбараас нийтдээ 40 гаруй Улсын тэргүүний тариаланч төрж гарсан байдаг бөгөөд тэд Буянт, Булган, Ховд, Жаргалант зэрэг тариалан эрхэлдэг гол сумдынх ажээ.
Энэ жил Улсын "Аварга малчин"-аар Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам, Манхан сумын Зэрэг багийн малчин Бямбаагийн Дэчингончиг, Цэцэг сумын Хөшөөт багийн малчин Бямбаагийн Машбат, Мянгад сумын Чацарганат багийн малчин Цэвэгмидийн Бямбадорж, Алтай сумын Алтангадас багийн малчин Баасанхөхийн Оюунбаатар, Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан нар, Улсын аварга тариаланчаар Ховд аймгийн Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар, Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү, Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал, Ховд сумын тариаланч Жумагалийн Адай нар шалгарчээ. 
 
Улсын хошой аварга малчнаар Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Дамдинхүүгийн Баатарцогт нар шалгарсан байна. Улсын аваргуудын шагналыг Цагаан сарын өмнө гардуулан өгөх юм.
 
                                                                                                                                                  А.Бямбасүрэн
相关新闻