Сүхбаатар аймгийн Ардчилсан нам эсэргүүцлийн жагсаалд нэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын Ардчилсан намаас өнөөдөр улс орон даяар тайван жагсаал зохион байгуулж байгаа. Үүнд Сүхбаатар аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид мөн нэгдэж, их жанжин Д.Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн тайван жагсаал хийлээ.
Тайван жагсаалын үеэр “Монгол Улсын Засгийн газар иргэдийн амжиргааг дээшлүүлнэ гэж маш олон сайхан амлалт өгсөн. Гэвч тэдгээр амлалтууд бүгд үгүй болж, зөрчигдсөн. Амлалтуудаа зөрчиж, их ажил хийсэн мэтээр Засгийн газрын 100 хоногоор тайлагнаж байгаатай иргэд санал нийлэхгүй байгаа. Мөн Сүхбаатар аймгийн улс төрийн нөхцөл байдал хямралд орсныг улс орон даяар мэдэж байгаа. Аймгийн ИТХ хоёр жилийн хугацаанд хууль ёсны дагуу хуралдаж чадсангүй. Аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэг гээд төрийн байгууллагын ажилчид цалингаа авч чадаагүй байна. Энэ нь аймгийн ИТХ хурлаа хийж чадахгүй, хууль ёсны шийдвэр гаргаж чадахгүй байгаатай холбоотой. Энэ хямралыг эв зүйгээр зохицох, харилцан ойлголцох замаар шийдвэрлэх боломж байгаа тухай албан шаардлагыг аймгийн засаг даргад хаяглан хүргүүлэхээр ийнхүү цуглаад байна” хэмээн Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат хэллээ.

Т.Одончимэг