Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны цагаар ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд үдийн цайны завсарлаггүйгээр үйл ажиллагаа явуулж эхэллээ.
Ажлын өдрүүдэд иргэд ихэвчлэн үдийн цайны цагаар хувийн ажлаа зохицуулдаг. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүдийг үдийн цайны завсарлаггүйгээр үйл ажиллагаа явуулах тушаалыг Нийгмийн даатгалын ерөнхий газарын дарга гаргасан. Тушаал өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа юм.

Ч.Ариунболд