Канадын МЕРИТ төсөл Сүхбаатар аймагт хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Канад Улсын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлдэг “Монгол Улс, Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /МЕРИТ/ төсөл Сүхбаатар аймагт хэрэгжихээр болжээ. Уг төсөл нь олборлох салбарыг үр дүнтэй удирдах чиглэлээр төрийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, Монгол Улсын эдийн засгийг сэргээж, тогтвортой өсөлт бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой аж. Төсөл дөрвөн аймаг, Улаанбаатар хотын долоон байгууллагад хэрэгжинэ.
Канадын төрийн захиргааны институт болон МЕРИТ төслөөс хамтран “Төрийн албаны шинэчлэлийг амжилттай удирдах нь” сэдэвт сургалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд явуулжээ. Сургалтанд төсөл хэрэгжихээр сонгогдсон аймаг, албан байгууллагуудын удирдлагууд хамрагдсан байна.
“Тусгай вакум сургалтанд миний бие, аймгийн засаг дарга З.Энхтөрийн хамтаар оролцоод ирлээ. Ирэх 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд төслийн захирал, удирдах ажилтнууд манай аймагт ажиллана. Энэ үеэр хамтын ажиллагаагаа тодорхойлж, санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа. Ер нь энэ төслийн гол үр дүн бол төрийн албан хаагчдын манлайлах чадварыг нэмэгдүүлэх явдал юм. Тиймээс манай аймгийн хувьд төсөл хэрэгжих дөрвөн аймгийн нэгээр сонгогдсон нь маш том боломж гэж хүлээж авч байгаа.” хэмээн Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Буянбадрах хэллээ.
Төсөл 2023 оны 03 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Т.Одончимэг