Өсвөрийн шатрын аварга шалгаруулах ”Цодгор хүү-2018 ” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-30 10:49:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах ”Цодгор хүү-2018 ” тэмцээн Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд боллоо.
Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд багачуудын авъяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилгоор аймгийн ГБХЗХГ-аас энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээнийг гурав дахь жилдээ спортын мастер Рэгдэнгийн Гаадангийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бол улсын хэмжээнд 16 дахь удаагаа зохион байгуулж байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн нь 6-7, 8-9 хүртэлх насны охид хөвгүүд болон  10-11 хүртэлх насны охид хөвгүүд гэсэн 6 ангиллаар нийт 80 гаруй хүүхдүүд ур ухаан уран нүүдэлч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. 
Даланзадгад хотноо одоогоор шатрын таван клуб ажиллаж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻