Малчдад 96 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-01-24 21:04:07
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Монголын улаан загалмай нийгэмлэг Төв аймгийн найман сумын 400 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэв.

Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох” туршилтын хүрээнд Монголын улаан загалмайн нийгэмлэг аймгийн зудын нэн өндөр эрсдэлтэй Заамар, Өндөрширээт, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Бүрэн, Дэлгэрхаан, Борнуур сумын 400 малчин өрхөд 96 сая 120 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж хүргэв.

Мөн удахгүй дээрх 400 өрхөд нэмж загасны тос, малын нүдний тос, долооц, малын туурын тос витамин зэргийг багтаасан “малын эрдэс тэжээлийн багц”, Өндөрширээт, Заамар сумдад 2300 боодол өвс хүргэхээр хоёрдугаар ээлжийн цуваа гарахаар бэлтгэж байна.

Тус нийгэмлэг өнгөрсөн сард Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд аймгийн зудын өндөр эрсдэлтэй долоон суманд 466  мянга 900 боодол өвсний тусламж хүргэсэн юм.
Т.Есүхэйтөмөр
相关新闻