Аюултай хог хаягдлын хяналт шалгалтыг жилд гурван удаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-22 12:55:48

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд устгах шаардлагатай химийн бодис аюултай хог хаягдлын тооллого хийгджээ. Тооллогоор шингэн төлөвтэй химийн бодис 82 кг, хатуу төлөвтэй химийн бодис 12 орчим кг тоологджээ.
Нэг жилд аюултай хог хаягдал нь эмнэлгийн үйл ажиллагаанаас гэхэд тариур 1.5 сая гаруй ширхэг, цус 73 литр, үнс 1811 тн, барилгын болон үйлдвэрлэлийн хог хаягдал 2492 тн үүсдэг болох нь тоологджээ. Эдгээр аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу булшлах, устгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор өнгөрсөн жил гурван удаа явуулжээ. Түүнчлэн Улиастай сумын хэмжээнд химийн бодис ашиглан үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН байгууллагуудад гэнэтийн ослоос болон гал түймрээс сэргийлэх, химийн бодисын хадгалалт хамгаалалт ашиглалтын талаарх хяналт шалгалтыг жилд гурван удаа мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулдаг тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн   

相关新闻