Хүүхдүүд амралтаараа ном уншихаас гадна дүрслэх урлагийн дугуйланд суралцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-21 19:51:39

Завхан/МОНЦАМЭ/. Улиастайд байрлах хүүхдийн номын “Боролдой” дэлгүүр сургуулийн хүүхдүүдийн амралтаар уртасгасан цагаар дэргэдэх уншлагын танхимаа ажиллуулж байна. Өдөртөө 20-25 хүүхэд уншлагын танхимаар үйлчлүүлж, зургийн болон дүрслэх урлаг, цаасан наамал хийх, хичээлийн хоцрогдол арилгах дугуйлангуудад суралцжээ.
Дугуйланд 74 хүүхэд суралцсан байна. Дугуйлангийн хүүхдүүд үргэлжлүүлэн хичээлийнхээ бусад цагаар дугуйландаа үргэлжлүүлэн сурах боломжтой юм байна. Завханд хүүхдийн номын дэлгүүр огт байхгүй байсан бөгөөд Боролдой номын дэлгүүр нь анхны дэлгүүр болж өнгөрсөн жил нээгдсэн байна. Номын дэлгүүр одоогоор 6000 орчим хүүхдийн уран зохиолын болон, сурах бичиг, дэлхийн сонгодог зохиолуудыг хүүхэд багачуудад зориулан дэлгэсэн байна. Түүнчлэн уншлагын танхимдаа номын хандив авч байгаа бөгөөд одоогийн байдлаар байгууллага, хувь хүмүүсээс 500 орчим ном цугларчээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻