Булган аймаг энэ онд 1780 гаруй иргэнд газар өмчлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ онд 1786 иргэнд газар өмчлүүлэхээр шийдвэрлэлээ. Нийтдээ 231,9 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөж байгаагаас 80 шахам хувь нь шинээр өмчлүүлэх газар байна.
Газраа эзэмшиж байгаа 433 иргэн өмчилж авахаас гадна 1340 гаруй иргэн шинээр газар өмчлөх боломжтой юм. Төв суурин газрын ойролцоо газар зохион байгуулалт, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт хийсэн газарт энэ онд газар өмчлүүлэх бодлого баримталж байна.
Тус аймгийн нутаг дэвсгэрээр төмөр зам тавих, Эгийн голын усан цахилгаан станц барих, босоо тэнхлэгийн засмал зам тавих гээд улсын чанартай томоохон бүтээн байгуулалт өрнөх ирээдүй байгаа учир хот суурин газраас алслагдмал нутагт газар өмчлүүлэхэд болгоомжтой хандаж байгаа аж.

М.Батжаргал