Төрийн албан хаагчдад шилдэг санаа, туршлага өгөх уралдаанаа дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-18 21:57:17

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв Улиастай сумын Засаг даргын тамгын газраас төрийн албан хаагчдынхаа дунд илтгэлийн уралдааныг зарлаж дүгнэжээ. Илтгэлийн уралдаанд нийт 60 орчим илтгэл ирж хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг найман илтгэгч өөрсдөө илтгэлээ тавьж, хэлэлцүүлснээр шилдгийг тодруулж урамшуулжээ.
Шилдэг найман илтгэлээс төрийн байгууллагын манлайлал, багийн ажиллагааг хэрхэн сайжруулах талаарх сэдэв бүхий илтгэл тэргүүлжээ. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хуулиа сайн мэддэг, хэнд ч  мэдээллийг нь тодорхой өгөх хэрэгтэй. Хуулийг иргэдэд зөв ойлгуулах, мэдээлэх нь төрийн албан хаагчдын үүрэг. Тиймээс өөрсдийн мэргэжил ажил албан тушаалын үүрэг, оролцооны талаарх мэдээллийг ч өгч сурах хэрэгтэй. Тиймээс энэхүү илтгэлийн уралдаан төрийн албанд ажиллаж байгаа залуучуудад өөрсдийгөө нээх, харилцаанд сурах, дадлага чадвартай болход нь их тус дэмтэй туршлага болсон арга хэмжээ боллоо. Илтгэлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүд бүгд өөр өөр арга туршлага шилдэг, шинэ санаа болж байгаа нь чухал юм хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Цаашид бүх төрийн байгууллагууд энэ туршлагыг хэрэгжүүлээсэй хэмээн Улиастай сумын ЗДТГ-ын дарга н.Мөнхбаатар мэдээллээ.

Б.Мягмарсүрэн 

相关新闻