Булган аймагт авилгатай холбоотой гомдол их гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-16 21:08:19
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн иргэдээс 2017 онд Авилгатай тэмцэх газарт 16 гомдол шалгуулахаар гаргасан нь бусад аймгийн түвшнээс их байгаа талаар Авилгатай тэмцэх газрын мэргэжилтэн Ч.Анхбаяр тус аймагт зохион байгуулсан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар хийсэн сургалтын үеэр мэдээллээ.
2018 оны шинэчилсэн мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан цахим бүрдүүлэлтийн талаар мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй асуудалд арга зүйн заавар өгөх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Л.Сүх-Очир, Хяналт шинжилгээний албаны мэргэжилтэн Ч.Анхбаяр, Д.Одонтуяа нар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтан 180 шахам хүмүүст сургалт хийлээ.
М.Батжаргал
相关新闻