АИХ-ын депутат асан П.Дамбад хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцахад оролцсон Ардын Их Хурлын депутат асан П.Дамбад Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат хүндэтгэл үзүүллээ.
1992 онд шинэ Үндсэн хууль батлалцахад манай аймгаас 16 депутат сонгогдон оролцож, 76 хоног хуралдаж баталсан түүхтэй юм.
- Хэдийгээр олон намын тогтолцоонд шилжсэн, үзэл бодлын ялгаанаас гадна хий хоосон улс төржилт ихтэй, манлайлагчид нь өөр хоорондоо тэмцэлтэй, ялагчийн дүрд тоглох хийрхэлд хөтлөгдсөн, нийгэм бүхэлдээ хуваагдмал шинжтэй байсан боловч аль ч нам хүчнийхэн адилхан нийгмийн эрс өөрчлөлтийг, ардчилсан тогтолцоог хүлээн авахад бэлэн байлаа. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатуудын хувьд шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зорилго, агуулгыг бүрэн дэмжиж, итгэлтэй чин эрмэлзэлтэй байсан нь Үндсэн хууль батлагдах хамгийн гол нөхцөл болсон гэж П.Дамба дурсан ярьж байна.
Тэрээр түргэн тусламжийн жолооч, механик, сум, агентлагийн дарга, аймгийн Засаг даргын орлогч зэрэг албан тушаалыг 40 гаруй жил хашсан бөгөөд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдож байсан юм.

М.Батжаргал