Иргэдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан эрсдэл гарах дөхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-11 09:27:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Иргэдэд анхааруулсаар байтал анхаарал болгоомжгүй, хэнэггүй, залхуу хойрго байдлаасаа болж өөрсдийгөө эрсдэлд оруулах явдал гарсаар байна.
Өчигдөр аймгийн төв Сүхбаатар сумын Хонгор морьт нэгдүгээр багийн “Ширнэнгийн тохой” дахь Орхон голд Nissan Pulsar маркийн автомашин мөсөнд цөмөрсөн дуудлагыг аймгийн ОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн дарга, хошууч С.Батсүхээр ахлуулсан зургаан албан хаагч ажиллаж, 17 цаг 20 минутад татан гаргасан байна. Уг автомашинд иргэн А нь 8-12 насны дөрвөн хүүхдийн хамт явж байжээ.
Сэлэнгэ аймгийн ОБГ-аас иргэдэд хандаж голуудын мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа учраас ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулсаар байгаа юм.
Ч.Отгонцэцэг
相关新闻