Булган сумын соёлын ордон орос хэлээр дуулалт жүжиг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-10 17:32:42
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын соёлын ордон “Трубадур ба түүний нөхөд“ дуулалт жүжгийг орос хэлээр тавихаар бэлтгэж байна.
-Ирэх долоо хоногт тавигдах дуулалт жүжигт Булган сумын сургуулиудын авъяаслаг 30 гаруй хүүхэд оролцон тоглохоор бэлтгэлээ хангаад байна. Булган сумын соёлын ордноос санаачлан аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын Багшийн сургуульд хөгжмийн багшийн ангид 23 оюутан суралцаж байгаагаас долоо нь энэ онд төгсөх юм. Энэ жил сургуулиа төгсөх оюутнууд дипломын ажлаа болгон тус дуудалт жүжгийг тавьж байгаа юм гэж Булган сумын соёлын ордны дарга Ц.Энхтуяа ярилаа.
“Трубадур ба түүний нөхөд” дуулалт жүжиг үнэ төлбөргүй тоглогдох аж. Булган сумын соёлын ордон Улан-Үдэ хотын багшийн сургуультай хамтран 2015 онд “Кузы царцааны адал явдал” дуулалт жүжгийг анх удаа  орос хэлээр тоглож байсан юм.
М.Батжаргал
相关新闻