Зарим худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг сумын Засаг дарга нарт шилжүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг шуурхай гүйцэтгэх зорилгоор аймгийн 2018 оны зарим бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг сумын Засаг дарга нарт шилжүүлсэн байна.
Булган сумын Ачуут голын явган хүний гүүрийг шинэчлэх, Жаргалант амны зуслангийн цахилгаан хангамж, соёл амралтын хүрэээлэнгийн нийтийн ариун цэврийн байгууламж, Рашаант сумын цэвэрлэх байгууламж, Хялганат тосгоны цэвэр усны шугам, даралтат цамхагийн өргөтгөл шинэчлэлийн ажил зэрэг хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааг ирэх сарын 15-ны дотор зохион байгуулахыг сумын Засаг дарга, тосгоны Захирагч нарт даалгажээ.
Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтыг оны эхнээс шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавихгүй бол зарим худалдан авалтын арга хэмжээ жилдээ багтахгүй он дамжин төсвийн хөрөнгийн үр ашиг буурах хандлага байна гэж аймгийн орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүд үзэж байна.

М.Батжаргал