Гэрээгээ сайн биелүүлсэн Засаг дарга нарыг урамшуулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай 2017 онд байгуулсан хамтран ажиллах гэргээгээ дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн Засаг дарга нарыг урамшуулахаар шийдвэрлэжээ.
Булган, Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сумын Засаг дарга нар гэрээгээ 80,4-82,3 хувь хэрэгжүүлэн хагас сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал авах болсон байна. Харин бусад сумын Засаг дарга нар гэрээний үүргээ “хангалттай” хэрэгжүүлсэн гэсэн дүн авчээ.
- Гэрээг дүгнэсэн байдалд дүн шинжилгээ хийж, 2018 оны гэрээгээ эхнээс нь жигд хангах хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга нарт даалгалаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс мэдээллээ.

М.Батжаргал