Аймгийн 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ийн загварыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-08 21:11:05
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн лого, ойд зориулсан энгэрийн болон “Хүндэт тэмдэг”-ийн загварыг баталлаа.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэг тэмдэг лого, тэмдэгийн загварын уралдааныг уран бүтээлчдийн дунд зарласан бөгөөд аймгийн боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн Ж.Орхонтуулын бүтээл шалгарсан юм.
-“Хүндэт тэмдэг”-ийн ерөнхий агуулга нь өнө эртний түүхтэй анхдагчдын өлгий Булган нутгийн бахархал хойшид ч тасралтгүй үргэлжлэх утгыг, алтан шаргал өнгө нь Булган нутгийнхны баялаг түүх уламжлалын үнэ цэнийг бэлэгдэн харуулсан гэж Ж.Орхонтуул тайлбарлалаа.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ийг ойн баярын үеэр хүндтэй хүмүүст гардуулах юм.
М.Батжаргал
相关新闻