Баян-Агт сум ажилгүйдлийн түвшинг өмнөх оноос 31,5 хувь бууруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сум өнгөрсөн онд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйдлийг бууруулах талаар хэрэгжүүлсэн ажлын үр дүнд ажилгүйдлийн түвшинг өмнө оноос 31.5 хувь бууруулжээ. Тус сумын 3100 гаруй хүн амын 232 буюу 7,6 хувь ажилгүй байсан бол өнгөрсөн оны эцэст ажилгүйдлийн түвшин 5,2 хувь болсон байна.
-Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж, иргэд орлогоо нэмэгдүүлэх, амьдарлаа өөрсдөө аваад явах боломжтой, орон нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд анхаарсан. Монгол гутал үйлдвэрлэх, нэхий элдэх, суран эдлэл хийх, зөгий үржүүлэх, цөм сүргийн аж ахуй эрхлэх зэрэг төслийг сум хөгжүүлэх сангаас 71,3 сая төгрөгөөр дэмжсэн. Мөн хүнсний ногоо тариалах чиглэлээр зээл олгож, сумын хэмжээгээр нийтдээ 132 ажлын байр бий болголоо гэж сумын Засаг дарга Ж.Ганболд ярилаа.
Тус сум жилдээ 1687,3 тонн мах, 4948,6 тонн сүү, 60903 ширхэг арьс шир, 3657,3 тонн улаанбуудай зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломжтой учир цаашид мах борцлох, сүү хуурайшуулах, нэхий элдэх, ноос угаах зэрэг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавьж байгаа юм.

М.Батжаргал